24 настай эмэгтэйг мөргөж, амь насыг нь хохироогоод зугтжээ
Сэлэнгэ аймагт энэ сарын 12-13-нд шилжих шөнө 24 настай эмэгтэйг марк, улсын дугаар нь тодорхойгүй тээврийн хэрэгслээр мөргөж амь насыг нь хохироогоод, хэргийн газрыг орхин зугтаасан гэмт хэрэг үйлдэгдсэн байна.
Уг гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсны үр дүнд тус аймгийн харьяат “Ө” гэгч нь уг гэмт хэргийг үйлдэж, ул мөрөө баллах зорилгоор өөрийн эзэмшлийн гэх “Хонда” маркийн тээврийн хэрэгслийг өвөлжөөндөө хучиж нуун далдалсныг илрүүлжээ. Улмаар тус аймгийн цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ