Мөнгөний бодлогын хүүг бууруулж, 12 хувь болгов
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж бодлогын хүүг бууруулахаар шийдвэрлэжээ.
Эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны эрсдэлийг харгалзан үзэж
- Бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 12 хувьд хүргэх,
- Малчны эргэн төлөлт нь доголдсон зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах боломжийг банкуудад олгох шийдвэрийг тус тус гаргасан байна.
Тус хороо 2022 оны арванхоёрдугаар сарын 16-ны хурлаараа бодлогын хүүг 13 хувьд хүргэхээр шийдвэрлэж байсан бөгөөд түүнээс хойш дөрвөн улирал дамнан хэвээр нь хадгалсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ