Лу Гантөмөр тэргүүтэй АН-ыхан гуу жалга бүхэнрүү "Засгийн биш засааныхаа буянаар" орж чадаж байна...


      Бүтэн ардчилал мөрийн хөтөлбөртөө санаа оноо, санал цуглуулж яваа  Ардчилсан намын дарга Лу Гантөмөр баруун солгойгүй, бүтэн хагас сайнгүй ажиллаад яваад эхэлчихжээ. Бүсчилсэн хөгжил нэрийн дор тэрээр баруун бүс, хангайн бүс, говийн бүс гээд уулзалт хийж, намынхаа гишүүдийн саналыг сонсож явахдаа нутаг ус, зуд зурхан, хил хязгаар гээд хичнээн ч хүнтэй уулзаж, хэдэн ч айлаар орж гарч яваа нь тоогоо алджээ.  Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийн ая данг хир баргийн аавын хүү олохооргүй, даахааргүй болж аяншиж эхлээд байгаа сурагтай. 
Хотын намынхаа нөхдийн, буянтайд нь үзэгдэж, бусдад нь сонсогддог болсон тэрээр 21 аймаг, бүс нутаг,  ард иргэдтэйгээ амь нэг байх замыг сонгосон бололтой. 
      Машин маниулдаж олны анхаарал таталгүйхэн шиг мөлхөөгөөр мөн ч их ажил амжуулаад яваа түүний урд хойно зөрөлдөж, хааяа бүсийн уулзалт, хөдөө гадаахан хаа нэг аян замд таарах АН-ын горилогчид ч малчидынхаа сэтгэлд мартагдахааргүй тус нэмэрээ хүргэсээр явна. Төвийн бүс Ц.Туваан, С.Эрдэнэболд тэргүүтэй Ардчиллын аравт багийнхан, Баруун бүс Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл, О.Амгаланбаатар тэргүүтнүүд, Зүүн бүс Ж.Батсуурь, Н.Ганибал нар гээд Лу Гантөмөр даргатай АН-ыхан гуу жалга бүхэнрүү ороод эхэлчихжээ.
     Мах чануулж идэнгээ мал худалдан авч, машин маниулдаж үзүүлэнгээ унаа тэрэг бэлэглэж яваа эрх баригч, төр засгийн нөхдүүдийг "Түмний мөнгө, татвар төлөгч бидний мөнгийг үрэн таран хийж явна" гэх сошиал шүүмжлэл газар сайгүй гараад байгаа энэ хэцүүхэн хавраар Ардчилсан намын нөхөд харин эвээ олоод зөв яваад байх шинжтэй. 
    Хөгжмийн зохиолч Ч.Сангидорж нэгэнтээ хоёр ихэр мисс охиныхоо буянаар гадаад дотоод явж ирчихээд  "Төрийн буянаар биш төмсөгнийхөө буянаар, Засгийн буянаар биш засааныхаа буянаар яваад ирлээ" гэж баавартайхан ёгтолж байсан нь МАЛЧИДДАА хайр зарлаад байгаа манай МАН, АН-ын нөхдүүдийн ялгаан дээр яг таараад байх шинжтэй дэг.
                                                                                                                                                               Д.Галт

No description available.

 

May be an image of 3 people, arctic and text

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Иргэн (122.201.31.66)
    Өшөө сайн яв. Амжилт
    2024 оны 03 сарын 11 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (202.126.88.95)
    АН аюултай татвар ах хэн нэмсэн АН
    2024 оны 03 сарын 11 | Хариулах