“Эргэж ирэхгүй намар" олон улсын кино фестивалиас шагнал хүртжээ

Жүжигчин Б.Амарсайханы найруулагчаар ажилласан анхны бүтээл “Эргэж ирэхгүй намар" уран сайхны кино олон улсын кино фестивальд шалгарч, шагнал хүртжээ. Тодруулбал, АНУ-ын Чикаго хотноо зохион байгуулсан “Азийн кино өдөрлөг”-т оролцож, онцлох кино буюу “Pinnacle Career Achievement Awardee" шагналыг хүртсэн байна.

Энэ бүтээл өмнө нь Канадын Ванкувер хотноо 41 дэх удаагаа зохион байгуулж байгаа "Vanguard Award" олон улсын кино наадмын уралдаант хэсэгт шалгарч, дэлхийн нээлтээ хийж байв.

Уран сайхны киног үзсэн үзэгчид киноны дараагаар найруулагч, жүжигчин Б.Амарсайхан болон продюсер С.Уран нартай киноны тухай болон Монголын ахуй соёл, өв соёлын онцлогийн талаар дэлгэрэнгүй асуулт, хариулт өрнүүлжээ. Арга хэмжээний нээлтэд Чикаго хотын “Гийнгоо” морин хуурын чуулгын хүүхдүүд болон Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газрын төлөөлөл оролцсон байна

Зохиолч Т.Бум-Эрдэний “Түнтүүлэй” өгүүллэгээс сэдэвлэн кино зохиолыг нь бичжээ.

Жүжигчин Б.Амарсайхан "Марко Поло", "Үргээлэг", "Бодлын хулгайч", "Mongolian Connection", "Итгэл" зэрэг кинонд гол болон туслах дүрд тоглож байсан. Тэрээр сэтгэл зүйн драм төрлийн "Хохирогч" 10 ангит цуврал кино бүтээсэн байдаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ