Буруу USB-C цэнэглэгч ашиглавал “iPhone 15”-аа эвдэх эрсдэлтэй

“IPhone 15” худалдан авсан хүмүүс зориулалтын бус USB-C холбогч ашиглах нь утсыг эвдэж болзошгүй аж. “Apple” шинэ “iPhone”-оо  есдүгээр сарын 22-нд худалдаанд гаргах бөгөөд анх удаа USB-C цэнэглэгчтэй болж байгаа юм.

Сүүлийн 10 гаруй жилд анх удаа “iPhone” шинэ цэнэглэгч худалдаанд гаргаж байна. Зарим USB-C цэнэглэгч “Apple”-ийн албан ёсны “Lightning” кабелиас хамаагүй бага хамгаалалттай тул хэрэглэхгүй байх хэрэгтэйг инженерүүд анхааруулж байгаа аж. “Apple” компани “iPhone 15” эзэмшигчдэд “Apple”-ийн цэнэглэгч эсвэл аюулгүй байдлын тодорхой дүрэм журмыг хангасан бусад брэндүүдийг ашиглахыг зөвлөж байна. Стандартын шаардлага хангаагүй цэнэглэгч ашиглах нь “iPhone” утсыг эрсдэлд оруулж болзошгүй гэж “iPad Rehab” гар утасны засварын газрын эзэн Жесса Жонс “The New York Times” сонинд ярьжээ.  

Тэрээр " Apple”-ийн албан ёсны “Lightning” кабель дээр хоёр чип байдаг.  Нэг нь уг кабелийг “Apple” хийсэн гэдгийг баталгаажуулдаг бол нөгөө нь цэнэглэгчийн гэмтлийг тусгаарлах гал хамгаалагчийн үүрэг гүйцэтгэдэг. Жишээлбэл, цахилгааны хэлбэлзэл тохиолдоход утас биш зөвхөн цэнэглэгч эвдрэх болно” гэв. Knockoff цэнэглэгч нь бага үнэтэй байж болох ч та ирээдүйд засвар хийхдээ үнийг төлж магадгүй юм.

“IPhone 15”  хэрэглэгч утсаа зочид буудлын өрөөний залгуур, онгоцны суудал, машины консол болон бусад нийтийн сүлжээнд холбохдоо болгоомжтой байх хэрэгтэй бөгөөд “Amazon Basics”, “Otterbox” зэрэг брэндүүдийн MFi цэнэглэгчийг хэрэглэж болох аж.  “Apple” болон MFi цэнэглэгч нь  “iPhone”-г өндөр хүчдэлийн залгуураас хамгаалж чадна гэж зөвлөжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Уржигдар 08 цаг 29 мин