Хохирогчдын тоо нэмэгдсээр
Хохирогчдын тоо нэмэгдсээр БНХАУ-ын зүүн хэсгийн Шаньдун мужид газар хөдөлсний улмаас амь үрэгдэгсдийн тоо 23 болж, голомтод нь 74 барилга нуржээ. Энэ тухай тус улсын Онцгой байдлын яам мэдээллээ. Өмнө нь уг яам "21 хүний амь нас хохирсон" гэж мэдэгдэж байв. Газар хөдөлсний дараа онцгой байдлын дөрөвдүгээр түвшний (хамгийн өндөр) сэрэмжлүүлэг өгчээ. Шалгалтаар гамшгийн бүсийн зам тээвэр, эрчим хүч, хийн хангамж тасалдаагүй гэнэ. Орон нутгийн цагаар ням гаргийн 02:33 цагт Дэжоу хотын Пинюань дүүрэгт 5,5 магнитудын газар хөдөлсний голомт арван км гүнд үүссэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ