Уруулын будгийг өөртөө тохируулан хэрхэн сонгох вэ?
Нүүр будалтад ашиглагддаг гол бүтээгдэхүүний нэг бол уруулын будаг. Гэхдээ зарим хүмүүс "Надад уруулын будаг зохидоггүй юм. Царайг минь хэт тод харагдуулаад байдаг. Надад тохирсон өнгө байхгүй" зэрэг буруу бодлуудаасаа үүдэн уруулын будаг хэрэглэхгүй байх нь бий. Уруулын будаг хүнд зохихгүй байна гэж байдаггүй юм шүү. Хамгийн гол нь зохих өнгийг сонгох л чухал. Ингээд өөрийн арьсны өнгөнд тохирсон өнгийн уруулын будгийг хэрхэн сонгох тухай хүргэж байна.
АРЬСНЫ ӨНГӨ
Хамгийн эхний алхам бол өөрийн арьсны өнгөө тодорхойлох. Арьсны өнгийг үндсэн таван төрөлд хуваах ба доорх зургаас өөрийн өнгийг олоорой.
- ЦАЙВАР ЦАГААН
Таны арьс наранд маш богино хугацаанд гарахад л улайж түлэгддэг бол та цайвар, цагаан арьстай хүн юм. Энэ төрлийн арьсанд доорх өнгүүд тохирдог.
- ЭНГИЙН
Таны арьс барагтай л бол түлэгдэж борлодоггүй бол та алтан дундаж буюу энгийн арьстай хүн юм. Өнгөөр тайлбарлавал хэл цайвар ч биш, хэт бор ч биш гэсэн үг. Танд дараах өнгүүд гайхалтай зохих болно.
- БОР
Таны арьс тийм ч амар түлэгдэж улайдаггүй, мөн өвлийн улиралд ч бордуу өнгөтэй байдаг бол тод ягаан, гэрэлтсэн улаан өнгүүд зохино.
- ГҮН БОР
Арьсны өнгө тань ямар ч үед өөрчлөгддөггүй, наранд биеэ борлуулах ч шаардлагагүй бол нил ягаан, бор өнгүүд төгс зохицох болно.
УРУУЛЫН ХЭЛБЭР
Мэдээж өөрт тохирсон өнгийг сонгоход таны уруулын хэлбэр ч мөн чухал үүрэг гүйцэтгэдэг тул уруулын хэлбэрээ зөв тодорхойлох хэрэгтэй.
1. Таны дээд уруул том хэлбэртэй бол доод уруулдаа тод уруулын будаг түрхэж, дээд уруулдаа ижил өнгөтэй хэрнээ арай бараан өнгийг сонгоорой.
2. Таны доод уруул илүү том бол танд ямар ч өнгийн уруулын будаг зохих ба дээд уруулынхаа төв хэсэгт нь бага зэрэг биеийн өнгөтэй будаг түрхэж өгвөл гайхалтай харагдана.
Хэрвээ та уруулынхаа хэлбэрийг тодорхойлж чадахгүй байгаа бол уруул хүрээлэгч ашиглан уруулынхаа өнгөтэй ижил өнгөтэй уруулын будгийг сонгон хэрэглээрэй.
УРУУЛЫН ХЭМЖЭЭ
Хэрвээ та жижигхэн уруултай бол тод бор өнгөөс татгалзах хэрэгтэй. Энэ өнгө таны уруулыг улам жижигхэн харагдуулах болно. Харин илүү гэгээлэг өнгө хэрэглэж уруул өнгөлөгч түрхэж хэвшээрэй.
Хэрвээ та том уруултай бол маш тод өнгө болон саатай өнгүүдээс зайлсхийгээрэй.
ҮСНИЙ ӨНГӨ
Та "Үсний өнгө уруулын будагтай ямар хамаатай юм бол?" гэж гайхаж магадгүй. Гэхдээ үсний өнгө нь бидний хөмсөг, уруулын өнгөтэй тохирч байх ёстой байдаг гэнэ.
Хар үс, цайвар арьстай бол: Час улаан, тод ягаан, интоорын өнгүүд тохирно.
Шаргал үс, цайвар арьстай бол: Цайвар ягаан, энгийн ягаан болон завсрын өнгүүд тохирно.
Хар үс, бор арьстай бол: Шаргал, цайвар өнгүүд тохирно.
Шаргал үс бор арьстай бол: Бүдэг ягаан, карамель, тоорын ягаан өнгүүд тохирно.
Бор үс, энгийн арьстай бол: Нил ягаан, бүдэг ягаан болон биеийн өнгө тохирно.
Улаан үс, цайвар арьстай бол: Завсрын ягаан, бор, шаргал ягаан өнгө тохирно.
НҮДНИЙ ӨНГӨ
Хар, бор нүдтэй бол: Тод улаан, хүрэн, цайвар ягаан
Цэнхэр нүдтэй бол: Интоорын өнгө болон бараан өнгө
Ногоон нүдтэй бол: Ягаан, улаан хүрэн
Мөн шүдний өнгө уруулын будгийн харагдах байдалд нөлөөлдөг тул та шүдээ ч мөн арчилж хэвшээрэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД