Энэтхэг, АНУ хоёр Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжинэ

Энэтхэг, АНУ хоёр Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжинэ АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден, Энэтхэгийн ерөнхий сайд Н.Модри нар Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжиж буй талаараа хамтарсан мэдэгдэл гаргав. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн алба мэдээллээ. Украины мөргөлдөөнд гүнээ санаа зовж буй тэд "хүмүүнлэгийн аймшигт, эмгэнэлтэй үр дагавар" хэмээн мэдэгджээ. Тэрчлэн дэлхийн эдийн засгийн систем, хүнс, түлш, эрчим хүчний аюулгүй байдалд болж буй сөрөг нөлөөллийн талаар анхаарч, мэдэгдэлдээ Украины ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ амлаж, олон улсын эрх зүй, НҮБ-ын дүрмийн зарчим, газар нутгийн бүрэн бүтэн байдал болон бүрэн эрхийг хүндэтгэхийг уриалсан аж. Мөн Энэтхэг улс Украины мөргөлдөөнийг эхнээс нь яриа хэлэлцээ, дипломат арга замаар шийдвэрлэхэд анхаарч ирсэн гэж тэмдэглээд, "Бид энх тайвныг сэргээхэд чадах бүхнээ зориулахад бэлэн" хэмээн дурдав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ