Л.Троцкийн ач Мексикт нас баржээ
Лев Троцкийн ач хүү, 97 настай Всеволод Волков Мексикийн нийслэл Мехикод таалал төгссөн тухай La Journada сонинд бичжээ. Өвөөг нь Рамон Меркадер хөнөөсний сүүлчийн амьд гэрч түүний нас барсныг зарлахдаа Мексикийн зүүний социалист хөдөлгөөн "Тэр амьдралынхаа сүүлчийн жилүүдэд өвөөгийнхөө түүх, үзэл санааг хамгаалсан хамгийн үнэнч хүн байсан" хэмээн онцолсон аж. Л.Троцкийн ууган охин Зинаида Волковагийн хүү Всеволод Волков 1926 оны гуравдугаар сарын 7-нд төрсөн байна. Хожим нэрээ Эстебан болгож өөрчилсөн тэр 1939 онд Мексикт очоод, жилийн дараа өвөөг нь хөнөөх хоёр оролдлогыг харсан гэдэг. Эхнийхэд нь Л.Троцкий хөнгөн шархадсан юм. Химийн чиглэлээр суралцаж, Мексикийн зүүний социалист хөдөлгөөний болсон В.Волков 1990 онд нийслэлийн Койоакан дүүрэг дэх өвөө, эмээгийнхээ гэрт Троцкийн гэр-музей байгуулж, нас бартлаа ажиллуулсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ