Канадад гарсан ойн түймрийн утаа АНУ-ын хэд хэдэн муж улсад агаарын чанарын сэрэмжлүүлэг гаргахад хүргэлээ

Канадад гарсан олон ойн түймрийн утаа АНУ-ын хэд хэдэн муж улсад агаарын чанарын сэрэмжлүүлэг гаргахад хүргээд байна.

Тухайлбал, Нью-Йорк хотын тэнгэр лхагва гаргийн үдээс хойш харанхуйлж, Нью-Йорк муж улсын захирагч Кэти Хокул агаарын чанар муудсаныг “онцгой байдал” хэмээн тодорхойлжээ.

Нью-Йорк муж улсын засаг захиргааны мэдээлснээр, Канадад гарсан ойн түймрийн улмаас агаар бохирдсон тул лхагва гарагт муж улсын төв болон зүүн хэсэгт агаарын чанарын сэрэмжлүүлэг гаргажээ. “АНУ-ын зүүн эргийн оршин суугчид энэ жил баруун эргийнхэнтэй харьцуулахад ойн түймрээс үүдэлтэй агаарын бохирдолд илүү их өртөнө” гэж “Heatmap” компани мягмар гарагт утаа нэмэгдэж эхлэхээс ч өмнө тооцоолоод байсныг “NYT”-ын мэдээнд дурдсан байна.

Air quality levels in parts of the U.S. plunge as Canada wildfires rage

СЭТГЭГДЭЛ БИЧИХ