И.Калыныг Туркийн Үндэсний тагнуулын газрын даргаар томилжээ

"Ибрагим Калыныг Туркийн Үндэсний тагнуулын газрын даргаар томиллоо" гэж тус улсын ерөнхийлөгч Р.Эрдоган мэдэгджээ. Энэ тухай TurkicWorld сайтад мэдээлсэн ба өмнөх даргаар нь Х.Фидан ажиллаж байсан аж. Истанбул хотод 1971 онд төрсөн И.Калын 1992 онд Истанбулын их сургуулийн уран зохиолын факультетын түүхийн ангийг бакалавр, дараа нь Малайзын их сургуульд исламын гүн ухааны магистр, 2002 онд Ж.Вашингтоны их сургуульд хүмүүнлэгийн ухаан, харьцуулсан философийн ухааны докторын зэрэг хамгаалсан байна. Өнгөрсөн тавдугаар сарын 28-нд ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд ялсан Р.Эрдоганы тангараг өргөх ёслол зургадугаар сарын 3-нд Анкарад болсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ