Ж.Байдэнд таяг тулахыг зөвлөв

"АНУ-ын экс ерөнхийлөгч "Бага" Ж.Бушийн үед Цагаан ордны зөвлөх эмч байсан, зүрх судасны эмч Ж.Рэйнер "Ерөнхийлөгч Жо Байден дахин унасныхаа дараа таяг тулах хэрэгтэй" гэсэн" хэмээн CNN мэдээллээ. Түүнээс тодруулахад "Гаднаас нь харахад л төрийн тэргүүний эрүүл мэндийн байдал тааруухан байсан нь мэдэгдсэн. Гэхдээ тэр азгүй байсан. Тэр зүгээр л элсний уутанд бүдэрчихсэн. Ялангуяа өндөр настнууд ингэж унадаг" гэж хариулжээ. Ерөнхийлөгч Ж.Байдены унасан бусад тохиолдлыг дурссан эмчийн дүгнэлтээр Ж.Байдены хөшүүн хөдөлгөөн үе мөчний үрэвсэлтэй холбоотой байж магадгүй гэнэ. Ийм өвчтэй хүмүүс бүдэрвэл тэнцвэрээ хадгалах тун хэцүү аж. "Би ерөнхийлөгчид маш болгоомжлохыг зөвлөсөн. Тогтворгүй гадаргуу дээр таяг тулах нь муугүй санаа шүү" хэмээн Ж.Рэйнер өгүүлэв. 
Өмнө нь 80 настай Ж.Байден Колорадогийн BBC академийн төгсөлтийн ёслолын үеэр унасан бол гуравдугаар сарын 6-нд Алабама мужид онгоцонд суухдаа аанай бүдэрсэн билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ