Ноолуурын үнэ кг нь 100.000-105.000 төгрөг байна
"Малчны лавлах-109" мэдээллийн төвийн өнөөдрийн мэдээллээр нийслэл дэх түүхий эдийн "Эмээлт" захад ямааны арьс өлөнгийн хамт 1000 төгрөг, ноолуур кг нь 100.000-105.000 төгрөг, нэхий өлөнгийн хамт 5500 төгрөгийн үнэтэй байна.
Амьд малын үнэ ханшийг мэдээлвэл, эр ямаа 80.000-100.000 төгрөг, эр ямаа 150.000 төгрөг, эм хонь 180.000 төгрөг, эр хонь 340.000 төгрөг байна.
Мөн нийслэлд ямааны мах бөөний үнээр кг нь 6000-6800 төгрөг, жижиглэнгийн үнээр 9000-10.500 төгрөг, хонины мах бөөний үнээр кг нь 6500-8200 төгрөг, жижиглэнгээр 9000-10.000 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн мах бөөний үнэ нь кг нь 7000-10.000 төгрөг, жижиглэнгээр кг нь 12.000-13.500 төгрөгийн үнээр худалдаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ