Засгийн газар: Шатахууны үнийг нэмэхгүй
Засгийн газрын Хэвлэл, олон нийттэй харилцах хэлстийн дарга Ц.Ганзориг
АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон АМГТГ-т холбогдох компани, холбоодын зүгээс бензины үнийг нэмэх талаар албан тоот ирүүлсэн. Олон нийтийн сүлжээнд тараад буй 600 хүртэл төгрөгөөр үнэ нэмэгдэх асуудал байхгүй.
Нэгдүгээрт, 2021 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн Засгийн газрын тогтоолоор А92 бензины нөөцийг 30 мянган тонноор нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Өмнө нь А92 бензин 28 орчин мянган тн нөөцтэй байсныг 10 гаруй хувиар нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажилласан. 2020 оны аравдугаар сараас хойш дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсөлттэй явж байгаа.
Өнгөрсөн тавдугаар сараас хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд А92 авто бензин 1,450 төгрөгөөр зах зээлд нийлүүлэгдэж байна. Тиймээс бензин 600 төгрөгөөр нэмэгдэнэ гэдэг нь ташаа мэдээлэл. Хэрэв аж ахуйн нэгжүүд үнээ нэмбэл хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авна. Манай улс газрын тосны бүтээгдэхүүнээ 100 хувь гаднаас авдаг. Засгийн газар үнэ тогтвортой байх бодлогыг авч хэрэгжүүлдэг. Бид иргэдийнхээ 60-аас дээш хувийг вакцинд бүрэн хамрагдах хүртэл шатахууны үнийг тогтвортой байлгах бодлогоо барина" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ