НҮБ-аас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхэд анхаарна
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурин зохицуулагч Мишра Тапантай санал солилцлоо. "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд НҮБ, Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж байна.
Хамтарсан хөтөлбөрийн хүрээнд 1 сая ам.долларын санхүүжилтэйгээр хэрэгжих уг төслийн хүрээнд 2020 оныг дуустал эрүүл мэнд, хүмүүнлэг болон нийгэм, эдийн засгийн хариу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх юм. Энэ хүрээнд гурван чиглэлд төслөө хэрэгжүүлэх саналаа Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргад танилцууллаа.
1. Жиндэрт суурилсан хүчирхийлэл
2. Эдийн засаг
3. Гадаад гацсан Монгол иргэд гэсэн асуудлыг хөндлөө.
Мөн НҮБ-аас Монгол Улсын Засгийн газрын холбогдох байгууллагуудтай хамтран цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг судлан улмаар ирэх 12-18 сарын хугацаанд хариу арга хэмжээ авах стратегийг боловсруулсан байна.
Монгол Улсын Шадар сайд Я. Содбаатар “НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичгүүдийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар анхаарч ажиллана гэлээ. Мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаад улс, олон улсын болон донор байгууллагуудын үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээтэй уялдуулж ажиллахаа ч Монгол Улсын Шадар сайд тодотголоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ