Парламент байгуулагдсаны 30 жилийн ойг тэмдэглэх ажлын баг хуралдлаа
Монгол Улсад Байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 30 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Уг ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах комиссын хуралдаан өнөөдөр боллоо.
Тус комиссын бүрэлдэхүүнд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, С.Батболд, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, УИХ-ын даргын зөвлөх Д.Лүндээжанцан, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар, Байнгын ажиллагаатай анхны парламентчдын холбооны тэргүүн Д.Балдан-Очир, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Төрийн ёслолын хэлтсийн дарга Э.Одмөнх, УИХ-ын Тамгын газрын Ахмадын хорооны дарга Ш.Ринчин нар ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ