С.Ганбаатар: 6.2 дахь заалтын талаар ард түмнээс санал асуулга авах хэрэгтэй

УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон Та бидний эвслийн төлөөлөл Үндсэн хуулийн 6.2 дахь заалтын талаар мэдээлэл хийлээ. 


Өнгөрсөн долоо хоногт тэд энэ заалтаар холбогдох санал, шаардлагыг хүргүүлсэн талаараа мэдэгдсэн бөгөөд Үндсэн хуулийн 6.2 дахь заалт, бусад холбогдох заалтуудыг судлах ажлын хэсгийг яаралтай байгуулахыг шаардсан юм. Энэ дагуу өнгөрсөн лхагва гарагт энэхүү заалттай холбоотойгоор хэлэлцүүлэг зохион байгуулж байв. 


Тэдний зүгээс уг заалт дахь "төрийн нийтийн" гэсэн томъёоллыг "төр ард түмний" болгох өөрчлөх нь зүйтэй гэж үзэж буйгаа хэлсэн юм. Мөн энэ асуудлаар ард түмнээс санал асуулга авах нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна. Ингэхдээ орон нутгийн сонгуулийн үеэр 6.2 дахь заалтыг ямар томъёололтой байх вэ гэдгийг асуух боломжтой бөгөөд төсөв шаардахгүй гэдгийг онцлов. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ