Доллараар хадгалах уу, төгрөгөөр хадгалах уу?

Иргэдийн дунд ам.долларын ханш чангарахын хэрээр доллар аваад тодорхой хугацааны дараа эргүүлэн зарж ашиг олох ойлголт байдаг. Тэгвэл энэ нийтлэлээр иргэд, олон нийт ийм төрлийн арилжаа хийснээр үнэхээр ашиг олох боломжтой эсэхийг судаллаа. 


Үүний тулд эхлээд хамгийн түгээмэл арилжигдаж буй ам.доллар, юанийн хадгаламжийн хүүг төгрөгийн хадгаламжийн хүүтэй доорх хүснэгтээр харьцуулж үзье. Хүснэгтээс  харахад төгрөг болон гадаад валютын хүүний зөрүү гурван сартай хадгаламжийн хувьд хамгийн бага буюу жилийн 6 хувь байна. Өөрөөр хэлбэл, гурван сарын хугацаанд харгалзах хүүгийн зөрүү 1.5 хувь байна. Үүнээс үзэхэд гурван сарын дотор ам.долларын ханш 43 төгрөгөөс ихээр өссөн тохиолдолд л уг шийдвэр ашигтай байх боломжтой. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ