Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтоор 1800 машин нүүрс экспортолжээ

Сүүлийн гурван өдөр дараалан Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Ярант боомтоор 1800-аас дээш машин нүүрс экспортлогджээ. Тодруулбал Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Ярант боомтоор энэ сарын 17-нд 1809, 18-нд 1838, 19-нд 1844 машин нүүрс тус тус экспортлогдсон байна.


Монгол Улс энэ оны эхний долоон сарын хугацаанд 11.2 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн хугацааныхаас 46.4 хувиар буурсан үзүүлэлт болжээ.


Нүүрсний экспорт ийнхүү огцом буурсан нь цар тахалтай холбоотой юм. Цар тахлын үед БНХАУ-тай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийн тулд Монгол Улс "Ногоон гарц" журмыг өнгөрсөн бямба гарагаас хэрэгжүүлж эхэлсэн билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ