Ж.Батзандан: Сонгуулийг луйвардсан СЕХ-ын удирдлагыг огцруулах ёстой

МАН-аас бусад намууд нэгдэн Ерөнхийлөгчид өргөх бичиг барих талаар мэдээлэл хийлээ. 


Ардчилсан Нам, Монгол Ардын хувьсгалт нам, Шинэ нам, бие даагчид нэгдэн Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан шаардах бичиг өргөн барихаар болсноо мэдэгдлээ.  Тэдний хувьд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг шударга бус болсон гэж үзэж буй бөгөөд аравдугаар сард болох орон нутгийн сонгуулийг шударга явуулах ёстой хэмээн үзэж ийнхүү нэгдээд байгаа аж. 


УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан: 200 мянгаас дээш санал авсан дөрвөн хүчин уулзаж, сонгуулийн луйврыг илрүүлэх ёстой гэж нэгдсэн. Дөрвөн улс төрийн хүчин нэгдэж, сонгуулийн луйврыг зохион байгуулсан СЕХ-ын дарга, удирдлагыг огцруулах ёстой гэж үзэж байна. 


Т.Ганболд: Сонгуулийн дараа бие даагчид нэгдэж мэдэгдэл хийсэн. Маргаантай тойргуудад дахин санал хураалт явуулаач гэж байгаа юм. Эрх тэгш бус харьцаанд сонгууль явуулж болохгүй. 


УИХ-ын гишүүн асан Л.Болд: 2016 оноос хойш сонгууль шударга явагдаагүй. Ийм нөхцөлд сонгуульд оролцох эсэхээ намууд удирдах зөвлөл дээрээ ярилцаж ирэх долоо хоногт шийдвэр гарна. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ