Л.Мөнхтүшиг:УОК-т ирсэн хандивын мөнгийг зорилтот бүлэгт өгөх ажлыг судалж байна

Хонконг руу тусгай үүргийн нэг нислэг нэмэлтээр явуулах зөвшөөрлийг авсан тул иргэдэд мэдээллийг хүргэж зорчигчдын бүртгэлийг хийж байна.

БНХАУ-аас буцах хүсэлтээ гаргасан 140 гаруй иргэн бий. Тэднийг татаж авах ажиллагаа үргэлжилнэ.

АНУ руу агаарын хэлэлцээргүй мөчид хоёр нислэг хийсэн. Энэ нислэгүүдээр ирсэн иргэдээс нэмэлт төлбөр авсан зүйл байхгүй. Авлига өгсөн, нэхсэн, авсан тухай мэдээллээ бидэнд өгөөд хариуцлага тооцуулах боломжийг өгөөрэй. Маш олон гомдол ирсэн ч баталгаатай, нотлогдсон үйлдэл илрээгүй.

Долоодугаар сарын 17-ноос эхлэн нутаг буцах хүсэлтэй иргэдийн нэрсийг олон нийтэд ил болгосон. Буцах хүсэлт гаргасан иргэдийн дунд хүндэтгэн үзэх таван шалтгаантай иргэдийн тоо 30 хувьд нь хүрэхгүй байна. Улсын онцгой комисст ирсэн хандивыг зорилтот бүлэгт өгөх ажлыг судалж байна.

ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр:

Наймдугаар сард 8 удаагийн нислэг хийж нийт 2382 хүнийг татан авсан ба 137 иргэн нь эрүүл мэндийн шалтгаантай жирэмсэн 71 хүн байсан. Хилийн боомтоор нийт 6347 иргэнийг татан аваад байна. 

3492 иргэн тусгаарлах байранд байгаа бол нийт 1861 иргэн гэрийн ажиглалтад байна. Ажиглалтын хугацаа дууссан 12392 иргэн буй. 

Тухайн нислэгт ямар буудал таарна түүнд иргэдийг байлгадаг.

Шуурхай штабт таньдаг хүн нь байгаа гэсэн хандлагаар битгий хандаарай. Бидний дунд өгөө авааны асуудалд холбогдсон хүн байхгүй. Энд тагнуул, цагдаагийн байгууллагууд хамтран ажиллаж буй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ