ААН, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 5.2 хувиар буурчээ

ААНБ, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл өмнөх сараас 0.2 хувиар, өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар буурлаа.



Mөнгөний нийлүүлэлт (M2) 2020 оны 7 дугаар сарын эцэст 21.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1 (5.3хувь) их наяд төгрөгөөр өсөхөд валютын хадгаламж 1.7 (56.7хувь) их наяд төгрөгөөр, төгрөгийн хадгаламж 243.2 (2.2хувь) тэрбум төгрөгөөр, хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 16.5 (2.6хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.



Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны 7 дугаар сарын эцэст 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 129.5 (12.9хувь) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 257.9 (29.4хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.6 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1.8 пунктээр өссөн байна.



Үнэт цаасны арилжаагаар 2020 оны эхний 7 сард 23.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн нь өмнөх оны мөн үеэс 101.0 (81.0хувь) тэрбум төгрөгөөр буурсан байна.


Мөн 2020 оны 7 дугаар сард 4.4 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 7.1 сая ширхэг үнэт цаас арилжсан нь өмнөх оны мөн үеэс гүйлгээ 11.8 (72.8хувь) тэрбум төгрөгөөр, арилжсан үнэт цаас 823.4 (10.4хувь) мянган ширхгээр буурсан байна. Өмнөх сараас гүйлгээ 2.8 (38.7хувь) тэрбум төгрөгөөр, арилжсан үнэт цаас 51.3 (87.9хувь) сая ширхгээр буурсан байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ