МАН-ын бүлгийн дэд даргаар С.Амарсайханыг томиллоо

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Амарсайханыг бүлгийн дэд даргаар томиллоо. 


МАН-ын бүлэг гурван дэд даргатай бөгөөд дэд даргаар сонгогдоод байсан УИХ-ын гишүүн Б.Жавхлан УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар томилогдсон тул чөлөөлж, түүний оронд С.Амарсайханыг сонгосон байна.


Ийнхүү МАН-ын бүлгийн дэд даргаар Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа, С.Амарсайхан нар ажиллахаар болж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ