Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 100 тэрбум төгрөгөөр буурчээ

2020 оны эхний хагас жилийн “Санхүүгийн зах зээлийн тойм”-ыг Санхүүгийн зохицуулах хорооноос танилцуулах үеэр энэ оны хагас жилийн байдлаар 2854 зохицуулалттай этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавин ажилласныг мэдээллээ. 


Зохицуулалттай этгээдүүдийг салбарын тухайд: 

  • Үнэт цаасны зах зээлд бүртгэлтэй - 304 ХК
  • Мэргэжлийн оролцогчид - 222
  • Даатгалын зах зээлд 143 компани, мэргэжлийн байгууллага
  • Банк бус санхүүгийн байгууллага - 542
  • Хадгаламж зээлийн хоршоо - 256
  • Үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллага - 103
  • Үнэт металл, чулууны арилжаа эрхлэгч - 275 хувь хүн, хуулийн этгээд, тэдгээрийн 1009 салбар тус тус үйл ажиллагаа явуулж байна.


Эдгээрээс үнэт цаасны зах зээлийн тухайд сонирхуулбал:


Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар нийт үнэт цаасны 53 компани 98.4 тэрбум төгрөгийн хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байна. 


Ийнхүү Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ эхний хагас жилийн байдлаар 2.5 их наяд төгрөгт хүрээд байгаа аж. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 100 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт болж байгаа юм. 


График. Хөрөнгийн зах зээл 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ