Саудын Арабд гацсан зургаан монгол хүнийг авчрахад дэмжлэг хүсэв

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Төрийн сайд Адель Жубейртай утсаар ярьсан байна.


Энэ үеэр Гадаад харилцааны сайд Н.Энхтайван коронавирусийн цар тахалтай холбоотойгоор эх орондоо ирэх хүсэлт гаргасан Саудын Арабд байгаа Монголын зургаан иргэнийг эх оронд нь авчрахад шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэхийг хүсчээ. Харин Саудын Арабын тал манай иргэдийг эх оронд нь ирүүлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ