АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандрантай уулзав

Уулзалтын эхэнд Азийн хөгжлийн банк Монгол Улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлоод хэдэн хэдэн чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Барилга, хот байгуулалтын сайд хэлэв.


Тухайлбал, Азийн хөгжлийн банкны арвин туршлагыг ашиглан шинэ нисэх онгоцны буудлыг даган баригдах Шинэзуун мод, Майдар хотуудын цогц техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, аймаг, сумдын дэд бүтцийн хангамжийг сайжруулах зэрэг асуудлыг хөндөв.


Ноён Павит Рамачандран хүлээн авч цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсонд сайд Б.Мөнхбаатарт талархал илэрхийлээд дээрх төслүүдийг хэрэгжүүлэх хүрээнд хамтран ажиллахад бэлэн гэв. Тэрбээр Монгол Улсад 16 төсөл хөтөлбөр хэрэгжиж байгааг дурдаад цаашид дээрх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлд хамтарч ажиллана гэв.


Уулзалтад Барилга, хот байгуулалтын яамны удирдлагууд, Азийн хөгжлийн банкны мэргэжилтнүүд байлцлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ