Шадар сайд болон ОБЕГ-ын дарга нар Дундговь аймагт ажиллаж байна

Монгол Улсын шадар сайд Я.Содбаатар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга бригадын генерал Г.Ариунбуян болон холбогдох албаны хүмүүс Дундговь аймагт ажиллаж байна.


Тус ажлын хэсэг Монгол Улсын хэмжээнд зуншлагын байдал 50 хувьд сайн, 30 хувьд дунд зэрэг, 20 хувьд муу гэсэн үнэлгээтэй байгаа. Зургаан аймагт гандуу болон гантай гэсэн үнэлгээ гарсан. Тиймээс аймгуудын өвөлжилтийн бэлтгэл хангах, тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна.





СЭТГЭГДЭЛ БИЧИХ