Дэд сайд С.Зулпхар, Тикагийн суурин төлөөлөгч Эмрах Уста Умэрийг хүлээн авч уулзлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Тикагийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Эмрах Уста Умэр, суурин төлөөлөгчийн газрын дэд дарга Сибэл Гүнэгиг хүлээн авч уулзлаа.



Уулзалтаар Ковид-19 цар тахлын хүрээнд хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны сургалтыг шуурхай зохион байгуулах, төсөл хөтөлбөр дээр хэрхэн хамтарч ажиллах талаар санал бодлоо солилцлоо.

Э

нэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар Тикагийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Эмрах Уста Умэрийг манай улсад суурин төлөөлөгчөөр дахин нэг жил ажиллах болсонд баяр хүргээд яамны зорилго, зорилт Тикагийн үйл ажиллагаатай уялдаа холбоотой тул хамтран ажиллахад таатай байгаагаа онцоллоо. Мөн БНТУ нь Ковид-19 цар тахалтай сайн тэмцэхийн зэрэгцээ ажлын байрыг хадгалж, хөдөлмөрийн зах зээлийг хамгаалж байгаа туршлагатай улс орны нэг гэдгийг дурдав.



Иймд Ковид-19 цар тахлын үед хөдөлмөр эрхлэх нөхцөл бүрдүүлж байгаа БНТУ-ын туршлагыг түгээн дэлгэрүүлж, Монгол Улсад зохистой хэлбэрээр нэвтрүүлэх боломжийг эрэлхийлж цахим сургалтыг зохион байгуулах. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр хамтран ажиллах, чиглүүлэх, ажлуудыг судалж, тухайн асуудлаар ойлголцолд хүрлээ. Уг ажлын хүрээнд сургалтыг зөв зохистой, түргэн шуурхай явуулах болон бусад ажилд хамтрахад яамны зүгээс үргэлж нээлттэй байх болно гэв.



Тикагийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Эмрах Уста Умэр цаашид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай олон төсөл, хөтөлбөрт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ