Гашуун сухайт боомтоор өдөрт 500 орчим машинаар нүүрс гаргаж байна

УОК-ын шуурхай штабын хурал өчигдөр болсон. Энэ үеэр ҮҮХШЯ-ны Уул уурхайн хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал дараах мэдээллийг өгөв. 


Тэрбээр "Урд хөрш рүү хоёр гарцаар нүүрс экспортолж байна. Эдгээр нь Замын-Үүд, Гашуун Сухайт боомтууд юм. Гашуун Сухайт боомт нь манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний гол гарц. Энэ боомтоор өдөрт дунджаар 500 орчим нүүрс тээвэрлэсэн машиныг хил нэвтрүүлж байна. Бид энэ тоог өсгөх, одоо хоёр байгаа гарцаа гурав болгохоор ажиллаж байна.


Мөн Ганц мод-Гашуун Сухайтын боомтыг 24 цагийн ажиллагаатай болгох саналыг манай талаас өмнө нь ч тавьж байсан. Хэрэв энэ нь ажил хэрэг болбол боомтоор нэвтрэх машины тоо нэмэгдэн, улмаар нүүрсний экспорт дагаад өсөх боломжтой" гэв.


Нүүрс манай улсын экспортын гол орлогын эх үүсвэр. Өнгөрсөн тавдугаар сард тус боомтоор өдөрт 190 машиныг нэвтрүүлж байсан юм. КОВИД 19-ийн цар тахлын улмаас энэ онд экспорт ихээхэн саарч, улсын төсвийн алдагдал зургадугаар сарын байдлаар 2 их наяд төгрөгт хүрээд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ