Худаг шинээр гаргах, засахад 10 тэрбум төгрөг зарцуулж байна

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд боллоо. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 21 аймгийн 241 суманд 582 худаг шинээр, 184 худаг сэргээн засварлах, 126 булаг, шанд тохижуулах, 9 хөв цөөрөм, 10 худагт сэргээгдэх эрчим хүчээр ажиллах ус өргүүр суурилуулах ажлыг төлөвлөгөөний дагуу хийж байна.


Үүнд улсын болон орон нутгийн төсөв, төсөл, хөтөлбөрөөс 10 тэрбум гаруй төгрөг зарцуулж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ