Хилийн чанадаас буцах хүсэлт гаргасан иргэдэд дэмжлэг үзүүлж ажиллахыг чиглэл болгов

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Монгол Улсаас хилийн чанадад суугаа нийт Дипломат төлөөлөгчийн газрын /ДТГ/ Тэргүүн нар, бие бүрэлдэхүүнд хилийн чанадаас буцах хүсэлт гаргасан иргэдээ үе шаттайгаар татах хүртэл ДТГ-ын нөөц бололцоо, иргэдийн санал санаачилга болон суугаа, хавсран суугаа орны хамтын ажиллагаанд тулгуурлан бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлж ажиллахыг чиглэл болгов.


Түүнчлэн Дипломат ажилтны сахилгын тусгай дүрмийг чанд мөрдөж ажиллах, дипломат албаны эрх ямба, дархан эрхээ урвуулан тамхи, хар тамхи болон бусад хууль бус бараа бүтээгдэхүүн тээвэрлэх, худалдаалах зэрэг аливаа хууль бус үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх, консулын болон визийн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотойгоор иргэд, олон нийтийн зүгээс гарч буй шүүмжлэлийг бодитоор хүлээн авч, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хувийн ашиг сонирхлоос үргэлж ангид байхыг анхааруулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ