Шинээр томилогдсон дэд сайд нарын хэн нь хэн бэ?
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж, дэд сайд нарыг томиллоо. Ингээд шинээр томилогдсон 13 дэд сайд нарыг танилцуулж байна.
САНГИЙН ДЭД САЙД САНЖААГИЙН МӨНГӨНЧИМЭГ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайдаар ажиллаж байсан С.Мөнгөнчимэг нь 1979 онд Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн. Нөхөр, хүүгийн хамт амьдардаг. Бизнесийн удирдлагын мэргэжилтэй, олон улсын худалдааны магистр зэрэгтэй.
Боловсрол:
- 1997 онд Ховд аймгийн 2 дугаар арван жил,
- 2001 ондМонгол Улсын Их Сургуулийн, Эдийн Засгийн Ухааны сургууль,
- 2012 онд АНУ-ын Калифорниагийн Олон Улсын Их сургууль
Ажилласан байдал:
- 2002-2008 онд МАН-ын дэргэдэх НАМЗХ(МАСЗХ)-д улс төрийн ажилтан, ахлах ажилтан,
- 2008-2010 онд УИХ-ын гишүүний туслах,
- 2010 оны 1 дүгээр сараас 2010 оны 10 дугаар сар хүртэл УИХ-ын гишүүний зөвлөх,
- 2013-2015 УИХ-ын гишүүний зөвлөх,
- 2015 оны 2 дугаар сараас 2015 оны 6 дугаар сар хүртэл “МИАТ” ТӨХК-д төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга,
- 2015-2016 онд Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга,
- 2016 оны 8 дугаар сараас 2020 оны 7 дугаар сар хүртэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайдаар ажилласан.
ХӨДӨЛМӨР НИЙГЭМ ХАМГААЛЛЫН ДЭД САЙД САРХАДЫН ЗҮЛЬФИКАР
С.Зүльфикар 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Социологич мэргэжилтэй. Доктор, профессор. Улсад 22 жил ажилласан.
Боловсрол:
- 1992 онд Улаанбаатар хотын 56 дугаар дунд сургууль,
- 1994 онд Турк Улсын Мимар Синаны их сургууль,
- 1998 онд Монгол Улсын Их Сургууль
Ажилласан байдал:
- 1998-2008 онд Удирдлагын академид Багш, ахлах багш,
- 2009-2012 онд Удирдлагын академийн Нийгмийн удирдлагын хөтөлбөрийн удирдагч, Нийгмийн удирдлагын тэнхимийн эрхлэгч,
- 2012-2016 онд Удирдлагын академийн Улс төр судлал, нийгмийн удирдлагын тэнхимийн эрхлэгч,
- 2016 оноос Удирдлагын академийн захирлаар ажиллаж байна.
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ДЭД САЙД ЦЭРЭНДОРЖИЙН БАТБАЯР
Ц.Батбаяр 1964 онд Булган аймгийн Хутаг-Өндөр хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Эрхзүйч, улс төр судлаач мэргэжилтэй, улсад 24 жил ажилласан.
Боловсрол:
- 1982 онд Эрдэнэт хотын 1 дүгээр 10 жилийн сургууль,
- 1984 онд ОХУ-ын Волгоград хотын Техник мэргэжлийн сургууль,
- 1996 онд “Шихихутуг” дээд сургууль, 2018 онд МУИС-ын ШУ-ны сургууль
Ажилласан байдал:
- 1984-1985 онд Эрдэнэ-Булганы цахилгаан түгээх сүлжээ, цахилгаанчин,
- 1987-1992 онд НАХЯам, барилгын хороонд мастер,
- 1993-1996 онд Нийслэлийн МАХН, улс төрийн ажилтан,
- 1996-1997 онд “Залуучууд-хөгжил” төв, дэд захирал,
- 1997-1999 онд МАСЗХолбоо, ерөнхий нарийн бичгийн дарга,
- 1999-2000 онд Нийслэлийн өмчийн газар, хуулийн зөвлөх,
- 2005-2007 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яам, сайдын зөвлөх,
- 2007-2016 онд МЗХХолбоо, ерөнхий нарийн бичгийн дарга.
БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД БАТСҮХИЙН БАЯРМАГНАЙ
Б.Баярмагнай 1978 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Эрх зүйч мэргэжилтэй. Олон улсын эрх зүйн магистр зэрэгтэй, ахлах дэслэгч цолтой. Улсад 17 жил ажилласан.
Боловсрол:
- 1995 онд Нийслэлийн арван жилийн 36 дугаар дунд сургууль,
- 2003 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль,
- 2016 онд АНУ-ын Сэйнт Томасын их сургууль
Ажилласан байдал:
- 2001-2004 онд МАН-ын дэргэдэх Оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга,
- 2004 оны 3 дугаар сараас 12 дугаар сар хүртэл FM 102.1 радиогийн захирал;
- 2003-2004 онд МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албанд улс төрийн ажилтан,
- 2004-2011 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч,
- 2011-2012 онд Сүхбаатар дүүргийн Засаг дарга,
- 2008-2016 онд НИТХ, төлөөлөгч,
- 2016-2020 онд Соёмбо партнерс ХХН-д партнер,
- 2020 оноос МАН-ын даргын зөвлөхөөр тус тус ажиллаж байна.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ДЭД САЙД САЙННЯМБУУГИЙН БААТАРЖАВ
Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа С.Баатаржав нь 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Хуульч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. Улсад 28 жил ажиллаж байгаа.
Боловсрол:
- 1985 онд Дундговь аймгийн 10 жилийн дунд сургууль,
- 1990 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цагдан сэргийлэхийн дээд сургууль,
- 2004 ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академи,
- 2009 онд Монголын Үндэсний дээд сургууль
Ажилласан байдал:
- 1990-1998 онд Төв аймгийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах төлөөлөгч,
- 1998-1999 онд Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Хөтөл сум дахь сум дундын цагдаагийн тасагт дарга,
- 1999-2002 онд Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга,
- 2004 онд Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалтын тусгай тасгийн зохион байгуулагч,
- 2004-2008 онд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын дарга,
- 2008-2012 онд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, мөрдөн байцаах газрын дарга,
- 2012-2013 онд Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дарга,
- 2013-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, дарга,
- 2014-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн захирал,
- 2017 оноос Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байна.
БОЛОВСРОЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ДЭД САЙД ГАНБОЛДЫН ГАНБАЯР
2018 оноос одоог хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдаар ажиллаж буй Г.Ганбаярыг улираан томилжээ. Тэрбээр 1979 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй, улсад 19 жил ажиллаж байна.
Боловсрол:
- 1997 онд нийслэлийн 84 дүгээр дунд сургууль,
- 2002 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль,
- 2004 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль
Ажилласан байдал:
- 2001-2002 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Хэвлэл мэдээллийн ажилтан,
- 2003-2007 онд ТВ-5 телевизэд Ерөнхий менежер,
- 2008-2012 онд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Нийгмийн бодлогын хорооны дэд дарга,
- 2011-2012 онд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт Хэлтсийн дарга,
- 2012-2016 онд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Нийгмийн бодлогын хорооны дарга,
- 2013-2015 онд МАН-ын Удирдах зөвлөлд Хэвлэл мэдээлэл, улс төрийн мэргэжилтэн,
- 2015-2018 онд МАН-д Газрын даргаар тус тус ажиллаж байсан.
- 2018 оноос одоог хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдаар ажиллаж байна.
БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ДЭД САЙД ЭНХТҮВШИНГИЙН ЗОЛБОО
Э.Золбоо 1983 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Улс төр судлаач мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. Улсад 13 жил ажилласан.
Боловсрол:
- 2000 онд Улаанбаатар хотын 1 дүгээр дунд сургууль,
- 2007 онд АНУ-ын Индианнагийн их сургууль,
- 2020 онд АНУ-ын Лос Анжелес хотын Пеппердинийн Их Сургууль
Ажилласан байдал:
- 2007-2008 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт мэргэжилтэн,
- 2008-2010 онд Блүүмингтон ХХК-ийн гүйцэтгэх захирал,
- 2008-2012 онд ХУД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч,
- 2012-2015 онд Блүүмингтон ХХК-ийн гүйцэтгэх захирал,
- 2014-2016 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх,
- 2015-2018 он хүртэл НАМЗХолбооны Дэд ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга,
- 2018 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байна.
ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ДЭД САЙД ЖАЛБАСҮРЭНГИЙН БАТ-ЭРДЭНЭ
Ж.Бат-Эрдэнэ 1969 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Системийн инженер мэргэжилтэй. Техникийн ухааны магистр зэрэгтэй. Улсад 27 жил ажилласан.
Боловсрол:
- 1987 онд Сүхбаатар аймгийн 10 жилийн дунд сургууль,
- 1993 онд ОХУ-ын Новосибирскийн Техникийн Улсын Их Сургууль,
- 2000 онд ХБНГУ-ын Дортмундын Мэдээллийн технологийн институт
Ажилласан байдал:
- 1993-1996 онд Аргамаг сервис ХХК-д инженер, программист,
- 1996-2004 онд Дэд бүтцийн хөгжлийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Мэдээлэл технологийн холбооны бодлого зохицуулалтын газрын дарга,
- 2004-2009 онд Мэдээлэл, харилцаа, холбоо, технологийн газрын орлогч дарга,
- 2009-2012 онд Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын орлогч дарга, дарга,
- 2012-2015 онд Монголын цахилгаан холбоо ХК-д гүйцэтгэх захирал,
- 2015-2018 онд Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
- 2018 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байна.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ДЭД САЙД ОТГОНШАРЫН БАТНАЙРАМДАЛ
О.Батнайрамдал нь 1984 онд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн. Эдийн засагч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй. Улсад 10 жилажилласан.
Боловсрол:
- 1998 онд Ховд аймгийн арван жилийн 2 дугаар дунд сургууль,
- 2001 онд Монгол-Туркийн хамтарсан сургууль,
- 2004 онд Норвеги Улсын Дэлхийн нэгдсэн коллеж,
- 2008 онд АНУ-ын Макалестер коллеж,
- 2015 онд АНУ-ын Харвард Их сургууль
Ажилласан байдал:
- 2009-2010 онд Чоно корпорацид хөрөнгө оруулалтын менежер,
- 2011 онд Прайсватерхауз Күүперс-д санхүү, аудитын консалтант,
- 2011-2013 онд Ориго партнерс Монголиа-д уул уурхайн хөрөнгө оруулалт хариуцсан дэд ерөнхийлөгч,
- 2015-2017 онд АНУ-ын Банк оф Америка-ийн Нью-Йорк болон Сиднейн салбарт уул уурхайн хөрөнгө оруулалтын банкир,
- 2018 онд Эрдэнэс тавантолгой ХК-д IPO, хувьцаа хариуцсан дэд захирал,
- 2019 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын зөвлөхөөр ажиллаж байна.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙД МЯГМАРСҮРЭНГИЙН БАЯРМАГНАЙ
М.Баярмагнай 1972 онд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Эдийн засагч мэргэжилтэй. Бизнесийн магистр зэрэгтэй. Улсад 21 жил ажилласан.
Боловсрол:
- 1990 онд Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын дунд сургууль,
- 1998 онд Румын Улсын Бухарест эдийн засгийн академи,
- 2016 онд Австралийн Баруун Сидней их сургууль
Ажилласан байдал:
- 1999-2002 онд Худалдаа хөгжлийн банкны Маркетингийн газарт эдийн засагч, ахлах эдийн засагч,
- 2002-2005 онд мөн банкны Судалгаа маркетингийн газрын захирал,
- 2005-2006 онд Лондонгийн Сэргээн босголт, хөгжлийн банкны Төв Азийн газарт дадлагажигч ажилтан,
- 2006-2008 онд Худалдаа хөгжлийн банкны Жижиг, дунд байгууллагын газрын захирал,
- 2009-2011 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн захирал,
- 2011-2012 онд мөн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга,
- 2012-2014 онд Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга,
- 2012-2016 онд “ЮП” ХХК-ийн дэд захирал, 2016-2019 онд Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,
- 2019 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга,
- 2019 оны 6 дугаар сараас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Гадаад хамтын ажиллагааны албаны дарга, дэд даргын үүргийг хариуцагч,
- 2020 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар тус тус ажиллаж байна.
ХХААХҮ-ИЙН ДЭД САЙД ГОМБОДОРЖИЙН БАТСУУРЬ
Г.Батсуурь нь 1971 онд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн. Эхнэр, 3 хүүхдүүдийн хамт амьдардаг. Улсад 24 жил ажилласан.
Боловсрол:
- 1979-1987 онд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургууль,
- 1987-1991 онд Төмөр замын техникумыг Техникчээр,
- 1991-1995 онд Техникийн их сургуулийг Инженерээр,
- 2002-2004 онд Удирдлагын академийг Менежерээр тус тус төгссөн.
Ажилласан байдал:
- 1996-1997 онд Говьсүмбэр аймагт Нефть хангамжийн газарт техникийн хэлтсийн засварчин,
- 1997-2000 онд Говьсүмбэр аймгийн Нефть хангамжийн газарт техникийн хэлтсийн ерөнхий инженер,
СЭТГЭГДЭЛ БИЧИХ