МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга“Түүхийг тасалж, ёсыг алддахгүйг хичээн наадмаа зохион байгууллаа

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн үндэсний их баяр наадмыг хааж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ.

 

Төрийн тэргүүн: “Түүхийг тасалж, ёсыг алддахгүйг хичээн наадмаа зохион байгууллаа. Наадмыг зохион байгуулсан байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийлье. Үндэсний их баяр наадам нь монголчуудын эв нэгдлийг бататгаж, соёлыг сэргээдэг, наадамчин олныг баясгадаг, хүчит бөхчүүд нь хурд хүчээ сорьдог, эрхий мэргэн харваачид нь цэц мэргэнээ сорьдог, шандаст хүлгүүд нь хурдаа сорьдог өв соёл билээ. Тал нутагтаа сайхан наадаж, 21 аймаг, 330 сумандаа эрийн гурван наадмаа үзэж баясан нэгэн зэрэг наадлаа. Наадамчин олондоо  баярлалаа, сайхан наадаарай" хэмээлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ