АТГ-аас Хурдан морины салбар хорооны даргаас тайлбар, мэдүүлэг авчээ
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг долдугаар сарын 11-ний өдөр Хүй долоон худагт ажиллаад явжээ. Тодруулбал, уяачаас үйлдэрлэг байдлаараа их насны морин уралдаанд уралдах боломжтой морийг нь эрх мэдлээ ашиглан хасуулсан гэх гомдол ирсэн тул энэ дагуу Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооны дарга Бригадын генерал Х.Батбилэгээс тайлбар, мэдүүлэг авсан байна.
Түүнээс өчигдөр 19:00 цагаас шөнийн 01:00 цаг хүртэл асуулга авсан бөгөөд барьж, саатуулаагүй, одоо тэрбээр Хүй долоон худагт ажлаа үргэлжлүүлж байна.
Болсон явдлыг эх сурвалжаас тодруулахад, өнгөрсөн жил их насанд түрүүлсэн хурдан морийг шүдэлгээний хэсэгт эрлийз хэмээн барьж, уяжээ. Энэ дагуу уяач Хурдан морины салбар хорооны дарга Бригадын генерал Х.Батбилэгт шүдэлгээний хэсэгт Хурдан морины салбар хорооны дарга ажилладаггүй бөгөөд тухайн үед уяачаас ирсэн гомдлын дагуу шүдэлгээний хэсэгт мэдээллийг хүргүүлэн, тухайн барьж уяад байсан их насны морийг уралдаанд оруулсан байна.
Асуудлыг шийдвэрлэсэн байсан ч уяачаас гомдол ирсний дагуу Х.Батбилэгээс тайлбар авсан, одоо ажлаа хэвийн үргэлжлүүлж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ