Гадаад худалдаа 368 сая ам.долларын ашигтай гарчээ
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2020 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр 5.3 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 22.6% буюу 1.54 тэрбум ам.доллараар буурсан байна.
Экспорт 2.8 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 1.1 тэрбум доллар буюу 28.2% буурчээ. Харин экспорт ийнхүү буурсан ч импортоос давснаар гадаад худалдаа 368 сая ам.доллароор ашигтай гарлаа. Эрдэс бүтээгдэхүүний хэсэгт багтах барааны экспорт 1.3 тэрбум ам.доллараар, нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспорт 153.2 сая ам.доллароор тус тус буурсан нь экспортын бууралтад голлон нөлөөлжээ.
Эрдэс бүтээгдэхүүний экспорт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ