Газрын тосны үнэ нэг баррель нь 150 ам.долларт "хүрнэ"

Газрын тосны зах зээлд санхүүгийн дарамт шахалт ирнэ гэж “Northern Trace Capital” компанийн захирал Тревор Вудс үзэж байна.

 

Газрын тос олборлолтын хөрөнгө оруулах хэмжээ буурах нь нефтийн бүтээгдэхүүний зах зээлд хүчтэй нөлөөлж болох юм. “Northern Trace Capital” компанийн захирал Тревор Вудсийн таамаглаж буйгаар, санхүүгийн дарамт шахалтаас болоод 2025 он гэхэд нефтийн үнэ нэг баррел нь 150 хүртэл ам.долларт хүрч мэдэх ажээ.

 

Хөрөнгө оруулалт буурсны дараа олборлолтын хэмжээ багасч болох юм. Тэрээр “he Wall Street Journal” сонинд өгсөн ярилцлагадаа ийм таамаглал дэвшүүлсэн байна. Хөрөнгө оруулалт буурсны дараа олборлолтын хэмжээ багассанаар зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр алдагдаж, улмаар санхүүгийн их хөрөнгө оруулалт шаардагдана гэж шинжээч Кристиан Малек тайлбарлажээ. Гэвч ойрын ирээдүйд газрын тосны эрэлт доод түвшинд байж, үнэ нь өсөхгүй хэмээн үзсээр буй өөр шинжээчид ч байгаа юм. 

 



Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ