Сангийн сайд 303 саяын гурван орон сууц, 550 сая төгрөгийн хадгаламжтай
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимд багтаж, Сангийн яамыг удирдахаар болоод буй Ч.Хүрэлбаатар 1968 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн. 52 настай. Ам бүл 4. Төлөвлөгөө, эдийн засагч мэргэжилтэй. Магистр зэрэгтэй.
2017 оноос эхлэн Сангийн сайдаар ажилласан Ч.Хүрэлбаатар өмнөх Засгийн газрын гишүүдээс хариуцсан салбартаа үлдэж буй хоёр хүний нэг. Өөрөөр хэлбэл өнгөрсөн Засгийн газарт сайдаар ажиллаж байсан гурван гишүүн улиран томилогдож байгаа юм. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон Ч.Хүрэлбаатар өмнөх Засгийн газарт хашиж байсан албаа үргэлжлүүлж байгаа бол Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Д.Сарангэрэл БОАЖ-ын сайдаар томилогдож байна.
БОЛОВСРОЛ:
- 1986 онд Увс аймгийн Улаангом хотын 2 дугаар дунд сургууль,
- 1991 онд ОХУ-ын Санкт Петербург хотын Санхүү эдийн засгийн дээд сургууль,
- 1998 онд Австралийн Сидней Их сургууль
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 1991-1992 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтан,
- 1992-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд багш,
- 1998-2000 онд Засгийн газрын дэргэдэх Эдийн засгийн бодлогын чадавхийг дэмжих төсөлд ахлах эдийн засагч,
- 2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх, 2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
- 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш, эрчим хүчний сайд, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга,
- 2009-2012 онд Монгол улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга,
- 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга,
- 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ:
Сангийн сайд Ч.ХҮрэлбаатарын өөрийн орлого өнгөрсөн жилээс 13 сая төгрөгөөр нэмэгдэж 43 сая төгрөг, гэр бүлийн орлого нь өнгөрсөн жилээс мөн нэмэгдэж 105 сая төгрөгт хүрчээ. Тэрбээр 303 сая төгрөгийн үнэтэй гурван орон сууц, нэг зуслангийн байшинтай, тээврийн хэрэгсэлгүй хэмээн ХОМ-тээ дурдсан байна.
Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцаанаас өөр компани нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт байхгүй хэмээн мэдүүлсэн Сангийн сайд 550 сая төгрөгийн хадгаламжтай, зээл, авлага байхгүй.
- Өөрийн орлого: 43,030,910 төгрөг
- Гэр бүлийн орлого: 105,652,110 төгрөг
- Орон сууц, барилга байгууламж: 303,500,000 төгрөгийн гурван орон сууц, нэг зуслангийн байшинтай
- Тээврийн хэрэгсэл: Байхгүй
- Мал, аж ахуй: Байхгүй
- Газар: 2,000,000 төгрөг
- Үнэт эдлэл: 15,000,000 төгрөг
- Хадгаламж: 550,849,070 төгрөг
- Авлага: Байхгүй
- Зээл: Байхгүй
- Компани нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Эрдэнэс Таван Толгой ХК 1072 ширхэг хувьцаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ