Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар А.Ариунзаяаг томиллоо
УИХ-ын өнөөдрийн чуулганаар Ерөнхий сайд танхимын бүрэлдэхүүнээ танилцууллаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Үндэсний статистикийн хорооны дарга асан А.Ариунзаяаг томиллоо.
Аюушийн Ариунзаяа нь:
1980 онд Улаанбаатар хотод төрсөн. 40 настай. Үндэс угсаа Өөлд. Ам бүл 5.
- 1995 онд Улаанбаатар хотын Орос, Монголын хамтарсан 3 дугаар дунд сургууль,
- 1996 онд ОХУ-ын Улан-Үдэ хотын лицей-интернат 1-р сургууль,
- 1999 онд ХБНГУ-ын Халле коллеж,
- 2005 онд ХБНГУ-ын Ханновэр их сургууль,
- 2015 онд Удирдлагын академи,
- 2017 онд Эдийн засгийн Үндэсний дээд сургуулийг тус тус төгссөн.
Улс төрийн шинжлэх ухаан, нийгэм судлалын мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.
- 2005-2013 онд “Монгол Даатгал” ХХК-д хүний нөөц, сургалтын менежер, ерөнхий менежер, тэргүүлэх менежер,
- 2013-2016 онд Монгол Ардын намын Намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газар болон нийгэм, эдийн засгийн бодлогын газрын даргаар тус тус ажилласан бөгөөд 2016-2020 онд Үндэсний Статистикийн хорооны даргаар ажилласан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ