Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг Д.Сарангэрэл толгойлно
Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы хуралдаанд Засгийн газрын бүрэлдэхүүнээ танилцууллаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Сарангэрэлийг танилцууллаа. Ийнхүү тэрбээр Эрүүл мэндийн сайдын ажлаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар сольж байна.
Түүний намтрыг хүргэж байна. Даваажанцангийн Сарангэрэл нь 1963 онд Улаанбаатар хотод төрсөн. Үндэс угсаа халх. Ам бүл 3.
БОЛОВСРОЛ:
- 1979 онд Нийслэлийн 10 жилийн 5, 57 дугаар дунд сургууль
- 1983 онд ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумыг фото зургийн мэргэжлээр
- 1990 онд ЗХУ-ын Ростов хотын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр
- 2005 онд Москвагийн их сургуулийг тус тус төгссөн. Сэтгүүл зүйн ухааны магистр зэрэгтэй.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 1982-1985 онд МРТУХорооны харъяа гэрэл зургийн газар өнгөт зургийн лаборант
- 1990-1992 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор
- 1992-1996 онд Монголын Үндэсний телевизэд ахлах редактор
- 1993-1994 онд Монголын Үндэсний телевизэд хариуцлагатай редактор
- 1995-1996 онд "ММ" агентлагийн захирал
- 1997-1999 онд "ММ" агентлагийн ерөнхий редактор
- 1999-2000 онд "ММ" агентлагийн захирал
- 2000-2003 онд Нийгэм, эдийн засгийн ерөнхий редакцид редактор
- 2003-2005 онд ТВ5 Телевизийн ерөнхий захирал
- 2005-2010 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч
- 2011-2012 онд МАН-ын нарийн бичгийн дарга
- 2012 оноос УИХ-ын
- 2016-2017 онд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга
- 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ