Соёлын сайдаар академич С.Чулууныг танилцууллаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын бүтэцдээ нэг яам шинээр байгуулахаар шийдвэрлэсэн нь Соёлын яам. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайдаар ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, Академич С.Чулууныг томилж байна. 


Сампилдондовын Чулуун: 

  • С.Чулуун нь 1977 онд Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн. 43 настай. Үндэс, угсаа Халх. Ам бүл 5
  • 1995 онд Төв аймгийн Зуунмод хотын 2 дугаар сургууль
  • 1999, 2000 онд Монгол Улсын Их Сургуулийг тус тус төгссөн. Түүхч, түүхийн багш мэргэжилтэй, шинжлэх ухааны докторын зэрэгтэй, академич цолтой.
  • 1999-2001 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
  • 2004-2006 онд МУИС-ийн Түүхийн тэнхимд багш
  • 2006-2009 онд ХҮДС-д Дэд захирал
  • 2009-2010 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд Эрдэмтэн нарийн бичгийн дарга
  • 2010-2015 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал
  • 2015-2019 онд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, 2019 оноос одоог хүртэл ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ