Засгийн газар 14 яам, 17 сайдын бүрэлдэхүүнтэй ажиллана

УИХ-ын чуулган 44 гишүүний ирцтэйгээр хуралдаж эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхий Ерөнхийлөгчид бараалхаж шинээр томилох танхимын бүтцээ танилцуулсан. Мөн шинээр томилох танхимын бүрэлдэхүүнээ УИХ-ын даргад өргөн барьсан юм.


Ерөнхий сайд саяхан УИХ-ыд танхимын сайд нараа танилцууллаа.

У.Хүрэлсүхийн Засгийн газар 14 яам, 17 сайдын бүрэлдэхүүнтэй ажиллана.

Үүнд: 

  1. Шадар сайд Я.Содбаатар /УИХ-ын гишүүн асан/
  2. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ /ЗГХЭГ-ын дарга асан, УИХ-ын гишүүн/
  3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Сарангэрэл /Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн/
  4. Батлан хамгаалахын сайдаар Г.Сайханбаяр /Улс төр судлаач, цэргийн стратегич/
  5. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван /УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга/
  6. Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар /Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн/
  7. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар /УИХ-ын гишүүн/
  8. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам А.Ариунзаяа /Үндэсний статистикийн хорооны дарга/
  9. Барилга хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар /Барилга, хот байгуулалтын дэд сайд/
  10. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн /БСШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга/
  11. Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар /Зам, тээврийн хөгжлийн дэд сайд/
  12. Соёлын сайдаар С.Чулуун /Түүх, археологийн хүрээлэнгийн захирал/ 
  13. Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон /Монголросцветмет ТӨҮГ-ын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал/ 
  14. ХХААХҮ-ийн сайдаар ТӨБЗ-ын газрын дарга З.Мэндсайхан /Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга/
  15. Эрчим хүчний сайдад Н.Тавинбэх /Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн захирал/
  16. Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайхан /Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дарга/нарыг томилохоор болжээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ