Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинээр томилох танхимын бүтцээ танилцуулж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхий Ерөнхийлөгчид бараалхаж байна. Шинээр томилох танхимын бүтцээ танилцуулж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимд ажиллах сайд нарын нэрс тодорхой боллоо. Шинэ Засгийн газар 17 сайд, 14 яамтай.
Шинэ Засгийн газрын бүтцэд БСШУСЯ-ыг Боловсрол шинжлэх ухааны яам, Соёлын яам гэж хоёр хувааснаас өөр өөрчлөлт орсонгүй.
Сайд нарыг томилох асуудлыг өчигдөр МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцсэн бөгөөд Засгийн газрын бүтцэд:
· Шадар сайд Я.Содбаатар /УИХ-ын гишүүн асан/
· ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ /ЗГХЭГ-ын дарга асан, УИХ-ын гишүүн/
· Эрчим хүчний сайдад Н.Тавинбэх /Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн захирал/
· Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн /БСШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга/
· Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар /Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн/
· Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар /Зам, тээврийн хөгжлийн дэд сайд/
· ХХААХҮ-ийн сайдаар ТӨБЗ-ын газрын дарга З.Мэндсайхан /Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга/
· Соёлын сайдаар С.Чулуун /Түүх, археологийн хүрээлэнгийн захирал/
· Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Сарангэрэл /Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн/
· Эрүүл мэндийн сайдаар Б.Цогтбаатар /ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга/
· Барилга хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар /Барилга, хот байгуулалтын дэд сайд/
· Батлан хамгаалахын сайдаар Г.Сайханбаяр
· Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар /УИХ-ын гишүүн/
· Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам А.Ариунзаяа /Үндэсний статистикийн хорооны дарга/
· Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон /Монголросцветмет ТӨҮГ-ын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал/
· Гадаад харилцааны сайд Н.Энхтайван /УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга/ нарын томилохоор тогтжээ.
Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилох саналыг Ерөнхийлөгч сайд Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, танилцуулах бөгөөд Ерөнхийлөгч УИХ-д оруулна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилох асуудлыг хэлэлцэхдээ гишүүн нэг бүрээр танилцуулна. УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт тавих бөгөөд санал хураалт явахгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд захирамж гарган, сайд нараа томилно. Шинэ сайдууд анх удаа тангараг өргөх бөгөөд энэ нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулсан заалт юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ