Т.Аюурсайханы үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 900 саяд хүрч, Х.Нямбаатарынх хоёр дахин өсжээ

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнд 2016 оны Парламентаас 38 хүн улиран сонгогдоод буй. Тэдгээр гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг 2016 онд УИХ-ын гишүүн болохынх нь өмнөх буюу 2015 оных нь ХОМ-тэй харьцуулан Factcheck.mn цувралаар хүргэж байна. Юун түрүүнд үл хөдлөх хөрөнгийнх нь мэдүүлгийг бид харьцуулахад дөрвөн гишүүний хөрөнгө онцгой нэмэгдсэн байна. 

Хүснэгт 1. ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ НЬ ӨССӨН ГИШҮҮД

Овог, нэр Үл хөдлөх хөрөнгө(мянган төгрөг)
2015 2019
Жамъянгийн МӨНХБАТ 900,000 2,250,000
Жадамбын БАТ-ЭРДЭНЭ 717,000 1,186,000
Гомпилдоогийн МӨНХЦЭЦЭГ 355,000 570,000
Хаянгаагийн БОЛОРЧУЛУУН 660,000 2,510,000
Борхүүгийн ДЭЛГЭРСАЙХАН 4,333,665 6,280,865
Төмөрбаатарын АЮУРСАЙХАН 430,000 900,000
Хишгээгийн НЯМБААТАР 350,000 650,000


Ж.Мөнхбат, Х.Болорчулуун нарын үл хөдлөх хөрөнгө УИХ-ын гишүүн болсноос хойш өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 2 тэрбум гаруй, Ж.Бат-Эрдэнийнх нэг тэрбум гаруй болтлоо өссөн бол Т.Аюурсайханых 900 сая, Х.Нямбаатарын үл хөдлөх хөрөнгө мөнгөн дүнгээр ойролцоогоор хоёр дахин өсжээ. Б.Дэлгэрсайханы үл хөдлөх хөрөнгө л гэхэд дангаараа 2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.


Харин дараах гишүүдийн үл хөдлөх хөрөнгийн хэмжээ өнгөрсөн дөрвөж жилд буурсан байна.


Хүснэгт 2. ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ НЬ БУУРСАН ГИШҮҮД

Овог, нэр Үл хөдлөх хөрөнгө(мянган төгрөг)
2015 2019
Баттогтохын ЧОЙЖИЛСҮРЭН 431,200 365,960
Лувсанцэрэнгийн ЭНХ-АМГАЛАН 4,370,033 1,586,033
Болдын ЖАВХЛАН 1,231,250 1,020,000
Баагаагийн БАТТӨМӨР 590,800 360,000

СЭТГЭГДЭЛ БИЧИХ