У.Хүрэлсүх: Хуучин ЗГ-ын бүтцийг хэвээр үлдээж, шинээр Соёлын яам байгуулна
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын бүтцийг хэлэлцэж дэмжсэн билээ.
Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрын бүтцийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Яамдын чиг үүрэг, давхцлыг арилгаж, үр дүнтэй, шуурхай байлгах үүднээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамыг өөрчлөн байгуулахаар холбогдох хуульд тусгаж, бусад яамдыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Үүнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамыг Боловсрол, шинжлэх ухааны яам болон Соёлын яам болгон хуваах саналыг хуулийн төсөлд тусгалаа. Ингэсгээр боловсролын болон соёлын салбарт төрөөс авч буй бодлогыг оновчтой хэрэгжүүлэх, сэргээн хөгжүүлэх боломж нээгдэнэ.
Харин нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэх, амьдарлын зөв хэвшилд сургах замаар хүн амыг эрүүлжүүлэх шаардлагыг харгалзан Нийтийн биеийн тамир, спортын чиг үүргийг бодлого, зохицуулалтыг цаашид Монгол Улсын Ерөнхий сайдын харьяанд, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо хариуцан ажиллах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн Засгийн газрын тохируулагч агентлаг 12, хэрэгжүүлэгч агентлаг 23 байхаар тусгалаа. Түүнчлэн Төрийн худалдан авах ажиллагааны газрыг Шадар сайдын, Соёл урлагийн газрыг Соёлын сайдын, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний хөгжлийн газрыг ЗГХЭГ-ын даргын эрхлэх асуудлын хүрээнд тус тус ажиллуулах нь зүйтэй гэж үзэн тогтоолын төсөлд тусгалаа" гэв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна.
Үүнд:
- Ерөнхий сайд
- Шадар сайд
- ЗГХЭГ-ын дарга
- Байгаль орчин, аялал жуулчлалын яам
- Батлан хамгаалах яам
- Гадаад харилцааны яам
- Сангийн яам
- Хууль зүй, дотоод хэргийн яам
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
- Барилга, хот байгуулалтын яам
- Боловсрол, шинжлэх ухааны яам
- Зам, тээврийн хөгжлийн яам
- Соёлын яам
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
- Эрчим хүчний яам
- Эрүүл мэндийн яам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ