АН-ын даргын сонгууль эхэлж байгааг мэдэгдлээ
Ардчилсан Намын дарга С.Эрдэнэ намынхаа 10 дугаар Их хурлыг хуралдуулах болсон талаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга н.Мөнхжаргал “АН-ын дарга Үндсэн дүрмийн хороонд хүсэлт гаргаж, түүнийг нь Үндсэн дүрмийн хороо хүлээн авснаар АН-ын даргын орон гарсан гэж үзэн, сонгууль товлон зарлаж байна.
2020 оны долоодугаар сарын 6-9-ний хооронд шинээр намын даргад өрсөлдөх хүмүүсийг бүртгэнэ. Долоодугаар сарын 16-наас наймдугаар сарын 14-ний хооронд намын даргын сонгуулийн сурталчилгаа явагдана. Наймдугаар сарын 16-нд намын даргын сонгуулийн санал хураалт болно. Энэ сонгуульд АН-д бүртгэлтэй 200 мянган гишүүн саналаа өгөх эрхтэй. Мөн намын даргын сонгуульд өрсөлдөгчөөс ямар нэгэн дэнчин, бүртгэлийн хураамж авахгүй” гэв.
АН-ын дарга асан С.Эрдэнэ "УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр шинэ парламент бүтэц бүрэлдэхүүнээ томилж эхэлж байна. Гэхдээ 2020 оны УИХ-ын үр дүнгийн маргаан дуусаагүй байгаа. Энэ сонгуулиар хууль зөрчсөн байх эсэх асуудлыг улс төрийн намууд хамтарч тогтоолгох тал дээр ажиллаж байгаа. Цаашид ч гэсэн энэ ажил үргэлжлэх байх.
АН өнөөдөр улс төрийн хариуцлагатай хүчний хувьд улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж аливаа асуудалд хүндэтгэлтэй хандаж байгаа. АН дотоод үндсэн дүрэмтэй. Уг дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн нам. Гэхдээ өнөөдөр үндсэн дүрмийн бус аливаа үйл ажиллагааг бид хүлээн зөвшөөрөхгүй. АН-ын даргаар ажиллаж байсан хүний хувьд АН-ын үндсэн дүрмийн хүрээндээ холбогдох байгууллагууд шийдвэрээ гаргаж үйл ажиллагаагаа зохион байгуулж байна.
АН үндсэн дүрмийнхээ дагуу намын Их хурлыг зарлан хуралдуулах ёстой. Намын даргын бүрэн эрхэнд бий. Тиймээс долоодугаар сарын 02-ны өдөр тушаалаа гаргасан. Тушаалд намын 10 дугаар Их хурлыг наймдугаар сарын 23-ны өдөр зарлан хуралдуулах тушаал гаргасан" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ