УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад зургаан жил хорих ял оноолоо
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан энэ сарын 2,3-ны өдрүүдэд дараалан үргэлжилсэн. Улмаар шүүгдэгч С.Мандахбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг гэм буруутайд тооцож, ял оногдуулах шүүх хуралдааныг 2020. 07.06-ны буюу өнөөдрийн 09:00 цагт товлосон юм.
Шүүх хурал дөнгөж сая шийдвэрээ гаргалаа. Тодруулбал шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт зургаан жилийн хорих ял оноолоо. Мөн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг зургаан жил нийтийн албанд томилогдохгүй байхаар шийдвэрлэлээ.
Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, Засгийн газрын 2017 оны 90, 91 дүгээр тогтоолоор баталсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дурсгалт газрын хилийн зааг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт хамааралгүй газарт нөхөн олговор олгохдоо бусдад давуу байдал олгосон хэмээн буруутгасан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ