Т.Доржханд: Дэд сайд болон зөвлөхүүд гэсэн албан тушаалуудыг хасаж өгөөч

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Кабинетаа анх удаагаа өөрөө мэдэж бүрдүүлэх, цаашдаа дараа дараагийн Ерөнхий сайдад жишиг болох ЗГ-ыг бүрдүүлэх түүхэн цаг үед та ажил авах гэж байна. 


ЗГ-ын бүтэц бүрэлдэхүүн цомхон баймаар байна. Төрийн үйлчилгээнд технологийн шинэчлэлийг оруулаач. 2016 оны алдааг давтахгүйн тулд мэргэжлийн, туршлагатай, шинэчлэлийг зоригтой хийх, ачаалал дааж, хариуцлага хүлээж чадах залуучуудыг сайдаар томилооч гэж хүсэж байна. Дэд сайд болон дарга нарын зөвлөхүүд гэх мэт үр ашиггүй баахан албан тушаалуудыг хасаж өгөөч гэж хүсэж байна" гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ