УИХ-ын дэд даргаар С.Одонтуяаг, АН-ын бүлгийн даргаар Д.Ганбатыг сонгожээ
Анхдугаар чуулганы үдийн завсарлагааны үеэр УИХ-д 11 суудал авсан АН-ын бүлэг хуралдаж бүлгийн даргаар Д.Ганбатыг сонгосон байна. Тэрээр өмнө нь 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан ба энэ удаад Баянхонгор аймгаас нэр дэвшиж сонгогдсон юм.
Харин Их хурлын дэд даргаар С.Одонтуяаг томилжээ. Тэрээр мөн л 2012-2016 оны Их хуралд сонгогдон ажиллаж байсан, Баянгол дүүргийн засаг даргаар ажиллаж байсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ