С.Ганбаатар: Шударга бус сонгууль болсон, СЕХ-нд хариуцлага тооцох ёстой

УИХ-ын найм дахь удаагийн Парламентийн анхдугаар чуулган эхэллээ. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Сонгуулийн будлианы тухай үүссэн асуудлыг яаж шийдсэн бэ? 


СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "2020 оны ээлжит сонгуулийн үеэр СЕХ-нд 1151 гомдол өргөдөл ирсэн. Ихэнх нь сонгуулийн зохион байгуулалт, тойрог, хэсгийн хороо, санал авах байртай холбоотой гомдол ирснийг тухай бүрт нь шийдвэрлэсэн. Автоматжуулсан систем, санал тоолох машинтай холбоотой гомдол ирснийг тухай бүрт арга хэмжээ авч ажилласан. 


2070 хэсгийн 41 хувьд хуульд заасны дагуу хяналтын тооллого хийхэд ямар нэг тооны зөрүү, зөрчил гараагүй. Ажиглаж байсан нам, эвсэл, бие даагчдын төлөөлөл хяналтын тооллого хийхэд байсан, зөрүү гараагүй тул хүлээн зөвшөөрлөө гэж бүгд гарын үсэг зурсан" гэлээ. 


УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Шударга бус сонгууль болсон. Би ялсан ч гэлээ шударга бус сонгуульд ялагдсан бусад нэр дэвшигчдийнхээ өмнөөс үгээ хэлж байна. СЕХ-нд хариуцлага тооцох ёстой" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ