Ерөнхийлөгч парламентын анхдугаар чуулганыг 12:00 цагт зарлалаа
УИХ-ын 2020 оны сонгуулиар байгуулагдсан найм дахь парламентын анхдугаар чуулганыг өнөөдөр 12:00 цаг зарласныг Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.
Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр 11:00 цагт Ерөнхийлөгчид сонгуулийн дүнг гардуулах бөгөөд үүний дараа анхдугаар чуулган эхлэх юм.
Чуулганаар шинээр сонгогдсон гишүүд тангарагаа өргөнө. УИХ-ын тухай хуульд Анхдугаар чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэж заажээ. Үүнд:
14.3.1. шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх;
14.3.2. Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох;
14.3.3. Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж Байнгын хорооны дарга нарыг сонгох;
14.3.4. Ерөнхий сайдыг томилох;
14.3.5. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль хэлэлцэн батлах;
14.3.6. Засгийн газрын гишүүдийг томилох.
14.3.7.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг шийдвэрлэх.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ